Иеремиа 13:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Чи өөрөө тэднийг сургасан байталТэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ?Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?

22. Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл,чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.

23. Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.

24. Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.

25. Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.

26. Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.

Иеремиа 13