9. Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу?Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу?Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж,Тэднийг залгиулуулахаар авчир!
10. Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж,Миний тариалангийн талбайг талхлав.Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.
11. Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна.Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов.