16. ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод” гэж дуудав.Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов.Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ.
17. Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.
18. Үүнээс гадна, ЭЗЭН надад үүнийг мэдүүлж, би мэдсэн юм.Тэгээд Та надад тэдний үйлсийг харуулсан билээ.
19. Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв.Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж,түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэжминий эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.
20. Харин зөв шударгаар шүүдэг,зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН,тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач.Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
21. Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.
22. Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.
23. Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.