Иеремиа 10:16-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Иаковын хувь эдгээртэй адил биш.Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

17. Бүслэлтэнд байдаг та наргазраас баглаатай юмаа ав!

18. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөдтэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.

19. Гэмтлийн минь улмаас би гаслантай яа!Миний шарх эдгэршгүй.Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

20. Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав.Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй.Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй.

21. Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй.Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

22. Мэдээний дуу!Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоорхойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.

23. ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ.Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.

24. Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус,шударга ёсоор засаач.Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.

25. Таны мэддэггүй үндэстнүүд дээр,мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач.Учир нь тэд Иаковыг залгижээ.Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.

Иеремиа 10