Иеремиа 10:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөдТэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

14. Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй.Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог.Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.

15. Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл.Шийтгэлийнхээ үед тэд устах болно.

16. Иаковын хувь эдгээртэй адил биш.Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

17. Бүслэлтэнд байдаг та наргазраас баглаатай юмаа ав!

18. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөдтэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.

19. Гэмтлийн минь улмаас би гаслантай яа!Миний шарх эдгэршгүй.Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

Иеремиа 10