Иеремиа 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс.

2. Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гурав дахь жилд ЭЗЭНий үгс түүнд иржээ.

3. Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.

4. ЭЗЭНий үг над уруу ирж айлдахдаа

5. —Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөдтөрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.

6. Тэгэхэд би—Аяа, Эзэн БУРХАН!Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.

7. Харин ЭЗЭН надад—“Би залуу” гэж бүү хэл.Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно.Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.

Иеремиа 1