Иаков 3:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.

11. Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү?

12. Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.

13. Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул.

Иаков 3