Иаков 3:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй.

2. Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.

3. Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг.

4. Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг.

Иаков 3