Гашуудал 5:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ.Ахмадууд үл хүндлэгджээ.

13. Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв.

14. Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов.

15. Бидний зүрхний баяр хөөр зогсов.Бидний бүжиг уй гашуугаар солигдов.

16. Бидний толгойноос титэм унав.Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!

17. Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ.

18. Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.

19. ЭЗЭН, Та мөнхөд захирдаг.Таны хаан ширээ үеэс үед оршино.

20. Юунд Та биднийг үүрд мартана вэ?Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?

21. Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч.Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.

22. Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.

Гашуудал 5