Гашуудал 5:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач.Харж, бидний зэмлэлийг үзээч!

2. Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гаднын хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв.

3. Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна.

4. Бид уух усныхаа төлөө хөлс төлж, түлээ маань үнэтэй байна.

5. Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ.Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.

6. Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.

7. Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй.Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.

8. Боолууд биднийг ноёрхож байна.Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.

Гашуудал 5