Гашуудал 4:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов.Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.

9. Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр ажээ.Учир нь тэд талын үр жимс дутагдсанаас цохигдон, хатаж гандана.

10. Өрөвч эмэгтэйчүүдийн гарууд өөрсдийн хүүхдүүдийг чанасан юм.Миний ард түмний охины сүйрлийн улмаас хүүхдүүд нь тэдний хоол болов.

11. ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав.Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.

12. Өстөн ба дайсан Иерусалимын дааман хаалгуудаар орно гэдэгт газар дэлхийн хаад ч,Дэлхийн оршин суугчдын аль нь ч итгээгүй.

13. Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж

14. тэд гудамжинд сохроор тэнүүчилнэ.Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болтол тэд цусаар бузарлагдсан байлаа.

15. “Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав.“Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ.Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.

16. ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино.Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.

17. Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв.Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.

18. Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв.Бидний төгсгөл ойртов.Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.

19. Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа.Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.

20. “Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан,бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.

Гашуудал 4