Гашуудал 4:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. “Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав.“Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ.Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.

16. ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино.Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.

17. Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв.Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.

18. Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв.Бидний төгсгөл ойртов.Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.

19. Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа.Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.

20. “Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан,бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.

21. Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр!Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.

22. Сионы охин оо, гэм буруу чинь гүйцлээ.Тэрээр чамайг цаашид цөлөхгүй.Едомын охин оо, Тэрээр чиний гэм бурууг шийтгэх болно.Тэрээр чиний нүглүүдийг дэлгэх болно!

Гашуудал 4