Гашуудал 2:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир.Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.

20. Хар. ЭЗЭН, үзэгтүн!Хэнийг Та ингэв?Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү?Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?

21. Гудамжинд газар дээр хөгшин залуугүй хэвтэцгээнэ.Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ.Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.

22. Та тогтоогдсон баярын өдрүүдийнх шиг айдсуудыг минь тал бүрд дуудав.ЭЗЭНий уурын өдөрт зугтсан буюу амь гарсан хэн ч байсангүй.Миний төрүүлж, өсгөсөн тэднийг дайсан минь үгүй хийлээ.

Гашуудал 2