1. Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ!Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж,Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.
2. Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй.Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж,Газартай нь тэгшлэв.Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.
3. Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав.Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа.Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.
4. Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ.Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав.Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.
5. Эзэн дайсан мэт болжИзраилийг залгижээ.Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж,Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.
6. Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж,Өөрийн товлосон хурлын байрыг устгав.Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж,Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.
7. Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив.Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв.Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.
8. Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв.Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөдТэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм.Тэд хамтдаа сульдан доройтов.
9. Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөдТэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа.Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна.Хууль ч цаашид байхаа болив.Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.
10. Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна.Тэд толгой дээрээ шороо цацажӨөрсдөдөө таар бүсэлжээ.Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.