Галат 4:18-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм.

19. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна.

20. Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.

21. Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү?

22. Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг.

23. Харин шивэгчний хүү махан биеийн дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн.

24. Энэ нь үлгэрлэсэн зүйл юм. Учир нь тэр хоёр эмэгтэй бол хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ.

25. Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна.

26. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.

27. Учир нь“Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун.Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир.Яагаад гэвэл ганц бие эмэгтэй ньнөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно”гэж бичигдсэн байдаг.

28. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.

29. Харин тэр үед махан биеэр төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсантай адил түүнчлэн эдүгээ мөн тэгж байна.

30. Гэтэл Судар юу гэж хэлдэг вэ?“Шивэгчний хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлах ёсгүй учраасШивэгчин болон түүний хүүг хөөж явуул” гэдэг.

31. Тиймээс ах дүү нар аа, бид шивэгчнийх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.

Галат 4