Галат 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа боолоос ялгагдах юмгүй байдаг,

2. харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна.

3. Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан.

4. Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.

5. Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хөвгүүд нь адил үрчлэлийг авах юм.

6. Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Аав, Эцэг” гэж дууддаг.

7. Тиймээс чи цаашид боол биш, харин хүү нь мөн. Хэрэв хүү нь байх аваас Бурханаар дамжуулан өв залгамжлагч нь мөн байна.

8. Тэгвэл та нар Бурханыг мэдэхгүй байх тэр үедээ мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан.

Галат 4