Галат 3:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”.

13. Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.

14. Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.

15. Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох, эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.

16. Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.

Галат 3