9. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
10. Эцэст нь та нарын миний төлөөх санаа тавилт сэргэсэн тул би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ.
11. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм.
12. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан.
13. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
14. Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан.
15. Сайн мэдээг анх номлох үед, намайг Македониос явсны дараа авах, өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа.
16. Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн.