Филиппой 4:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.

4. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!

5. Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна.

6. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.

Филиппой 4