Филиппой 1:25-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна.

26. Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.

27. Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно.

28. Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм.

29. Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.

30. Ингэхдээ та нар миний дотор харсан болон эдүгээ миний дотор байгаа гэж сонсож байгаатай адил тэмцлийг туулах юм.

Филиппой 1