Филиппой 1:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Христ Есүсийн боол Паул би болон Тимот Филиппойд байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид, үйлчлэгч нарт илгээв.

2. Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.

3. Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг.

4. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь

5. та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм.

6. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.

7. Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.

8. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн.

9. Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг.

10. Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай болох юм.

11. Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.

12. Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм.

13. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов.

Филиппой 1