Езра 5:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй!

9. Тэгээд бид тэдгээр ахмадуудаас нь асууж, тэдэнд «Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээн дуусгах зарлиг өгсөн юм бэ?» гэж хэлэв.

10. Бид мөн танд мэдэгдэж, тэднийг тэргүүлж буй хүмүүсийн нэрсийг бичиж авахын тулд тэднээс нэрсийг нь асуув.

11. Тэд бидэнд ийн хариулав. «Бид бол тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд Израилийн агуу хааны босгож гүйцээсэн, олон жилийн өмнө баригдсан сүмийг дахин барьж байна.

Езра 5