5. Персийн Кореш хааны бүх өдрүүдэд Персийн Дариус хааны хаанчлах хүртэл тэдний зөвлөлийг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.
6. Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг буруушаах бичгийг бичив.
7. Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.
8. Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захидлыг бичив.
9. Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,
10. бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив хэмээв.