3. Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав.
4. Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.
5. Тэгээд Тэр надад—Хүний хүү, одоо хойд зүг уруу нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүг уруу нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.