3. Эдүгээ төгсгөл нь чиний дээр байгаа бөгөөд Би Өөрийн уур хилэнг чиний эсрэг илгээх болно. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний хамаг жигшүүрийг дээр авчирна.
4. Учир нь Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг хэлтрүүлэхгүй. Харин Би чиний үйлдсэн ёсоор шийтгэж, чиний жигшүүрүүд та нарын дунд байх болно. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.
5. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна!
6. Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ!
7. Дэлхийн оршин суугчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд уулс дээр баяр хөөрийн уухай бус, хөл үймээн болж байна.