1. Овгуудын нэрс нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замын хажуугаар Лебо-хамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун уруу үргэлжлэх нь Даных бөгөөд нэг хувь юм.
2. Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм.