1. ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа.
2. Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв.
3. Тэр надад айлдаж,—Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан—Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.
4. Дахин Тэр надад—Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж өгүүл.
5. Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.