Езекиел 35:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн” хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.

13. Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ».

14. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.

15. Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ”.

Езекиел 35