1. Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—
2. Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл.“Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ?
3. Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөдтэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.
4. Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов.Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж,хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.
5. Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан батүүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ.
6. Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж,түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж,бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав.