Езекиел 30:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

7. «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.

8. Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9. Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна».

Езекиел 30