Езекиел 30:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг дахин надад ирж,—

2. Хүний хүү эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Уйл. “Тэр өдөр гаслантай яа.”

3. Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна.Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.

4. Египет дээр илд бууж, Етиопод зовлон зүдгүүр болно.Египетэд алагдагсад унах үед тэдтүүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно.

Езекиел 30