14. Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.Чи Бурханы ариун ууланд байлаа.Чи галт чулуунуудын дундуур явав.
15. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.
16. Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв.Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн.Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.
17. Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.
18. Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.
19. Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»”.
20. ЭЗЭНий үг надад ирж,—
21. Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.
22. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.Би чиний дотор алдаршуулагдах болно.Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
23. Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
24. Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно».
25. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно.