1. ЭЗЭНий үг надад дахин ирж,—
2. Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Чиний зүрх бардамнан, чи “Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээн өгүүлсэн.Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир
3. (Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4. Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.
5. Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)
6. тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,
7. тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.
8. Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9. Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?
10. Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”.
11. Дахин ЭЗЭНий үг надад ирж,—
12. Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.
13. Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв.Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв.Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.
14. Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.Чи Бурханы ариун ууланд байлаа.Чи галт чулуунуудын дундуур явав.