Езекиел 27:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн баэнэ нь чиний ялгах тэмдэг болов.Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.

8. Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв.Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв.

9. Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв.Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв.

10. Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв.

Езекиел 27