23. Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.
24. Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв.
25. Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.
26. Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.
27. Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.
28. Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно.
29. Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно.Тэд газар дээр зогсоно.
30. Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.
31. Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.
32. Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно.“Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ?
33. Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ.Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.
34. Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.
35. Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна.Тэдний хаад нь ихэд айж байна.Тэдний царай нь түгшүүрт автжээ.
36. Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч,чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно”»” гэв.