Езекиел 27:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.

3. Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тир ээ. “Би төгс үзэсгэлэнтэй юм” хэмээн чи өгүүлэв.

4. Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.

5. Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.

6. Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.

7. Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн баэнэ нь чиний ялгах тэмдэг болов.Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.

Езекиел 27