9. Тиймээс, Эзэн БУРХАН ийнхүү айлджээ.«Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно.
10. Модон дээр овоолон, гал ноцоож, махыг сайтар чанаж, халуун ногоог хутга.Яснууд нь шатаагдаг.
11. Хоосон тогоог нүүрсэн дээр тавь.Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан, доторх бохир заваан нь хайлж, зэв нь арилах юм.
12. Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ.Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй.Түүний зэв нь гал дотор байг!
13. Чиний бохир заваан нь завхай юм.Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөдБи чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй.
14. ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.
15. Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—
16. Хүний хүү харагтун, Би нэг үлээлтээр чиний нүдний хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, чиний нулимс урсах ёсгүй.
17. Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.
18. Тиймээс өглөө нь би хүмүүст ярьж, үдэш нь миний эхнэр үхэв. Өглөө нь би тушаагдсан ёсоор үйлдэв.
19. Хүмүүс надаас—Чиний үйлдэж буй эдгээр зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув.
20. Тэгээд би тэдэнд—ЭЗЭНий үг надад ирж,
21. “Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.
22. Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа бүтээхгүй, хүмүүсийн талхыг идэхгүй.