1. Ес дэх жилийн аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж,—
2. Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.
3. Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тогоогоо тавьж, түүнийг тавиад бас дотор нь ус хий.
4. Түүний дотор аливаа сайн хэсгүүдийг,гуя хааг хийж, шилсэн яснуудаар дүүргэ.
5. Хонин сүргээс шилдгийг ав.Мөн тогоон дор түлээ овоол.Үүнийгээ сайтар чана.Доторх яснуудыг нь буцалга».
6. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Цуст хот, зэв нь үл арилах зэвтэй тогоо золгүй еэ.Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга.
7. Учир нь түүний цус голд нь байна.Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ.Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.
8. Өшөө авах хилэн гарч ирэхээр,Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан».
9. Тиймээс, Эзэн БУРХАН ийнхүү айлджээ.«Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно.
10. Модон дээр овоолон, гал ноцоож, махыг сайтар чанаж, халуун ногоог хутга.Яснууд нь шатаагдаг.
11. Хоосон тогоог нүүрсэн дээр тавь.Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан, доторх бохир заваан нь хайлж, зэв нь арилах юм.
12. Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ.Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй.Түүний зэв нь гал дотор байг!
13. Чиний бохир заваан нь завхай юм.Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөдБи чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй.