32. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно.Чи шоологдож, доог тохуу болно.Энэ аяга нь ихийг агуулдаг.
33. Чи согтуурал, гунигаар дүүрнэ.Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.
34. Чи үүнийг ууж хатаана.Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
35. Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр”.
36. Түүнээс гадна, ЭЗЭН надад—Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл.
37. Учир нь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.
38. Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав.
39. Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв.
40. Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүс уруу элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон.
41. Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм.
42. Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.
43. Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би “Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?” гэж айлдсан.
44. Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм уруу очив. Тийнхүү тэд тачаангуй эмс Охола, Охолиба нар уруу очив.
45. Гэвч зөвт хүмүүс болох тэд тэдгээр эмсийг завхай эмийг шүүх шүүлтээр, цус урсгасан эмийг шүүх шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд тэдний гар цусанд будагдсан юм.
46. Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдаст автуулж, дээрэмдүүлүүлнэ.
47. Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана.
48. Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйчүүдэд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм.
49. Та нарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно”.