Езекиел 22:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.

16. Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэсэн.

17. ЭЗЭНий үг надад ирж,—

18. Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм.

19. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.

20. Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна.

21. Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно.

22. Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.

23. ЭЗЭНий үг надад ирж,—

24. Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.”

25. Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.

Езекиел 22