10. Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.
11. Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв.
12. Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
13. «Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно.
14. Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ.
15. Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.
16. Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэсэн.
17. ЭЗЭНий үг надад ирж,—
18. Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм.
19. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.
20. Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна.
21. Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно.
22. Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.
23. ЭЗЭНий үг надад ирж,—