Езекиел 22:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

2. Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл.

3. Чи хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрийнх нь цаг ирэхийн тулд өөрийн голд цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийн сонирхлын эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо!

4. Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон.

5. Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно.

6. Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан.

7. Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.

8. Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав.

9. Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв.

10. Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.

11. Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв.

12. Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Езекиел 22