1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—
2. Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ?
3. Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу?
4. Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу?
5. Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү?