Езекиел 13:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан “ЭЗЭНий үгийг сонсогтун!

3. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ.

4. Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан.

Езекиел 13