2. Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Энх тайвны хаан” авай.
3. Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.
4. Өвөг Абрахам олзныхоо дээжээс аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун.
5. Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах Хуулийн тушаалтай ажээ.
6. Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.