Еврей 7:11-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хэрэв төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст Хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?

12. Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог ажгуу.

13. Учир нь өөрийнх нь талаар эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үүрэг гүйцэтгээгүй юм.

14. Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.

15. Хэрэв Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн юм бол энэ нь улам ч тодорхой юм.

16. Тэрээр махан биед хамаатай тушаалын хуулийн үндсэн дээр бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм.

17. Учир нь“Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагууМөнхийн Тахилч юм”гэж гэрчилсэн байна.

18. Учир нь нэг талаар урьдын тушаалыг хүчгүй ба ашиггүй байдлаас нь болж хүчингүй болгож буй бөгөөд

19. (учир нь Хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, энэхүү найдвараар дамжуулан бид Бурханд ойртдог.

20. Андгайгүй биш тул,

21. (үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь“Эзэн тангарагласан бөгөөдӨөрийн санаагаа өөрчлөхгүй.Чи үүрд Тахилч байна”гэж айлдсан Нэгэний андгайгаар болсон юм)

22. тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.

23. Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо оршиж байсан. Яагаад гэвэл, тэднийг ажлаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болжээ.

24. Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул Өөрийн тахилчийн үүргийг байнга барьдаг.

25. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.

26. Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв.

27. Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.

28. Учир нь Хууль мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол, харин Хуулийн дараа ирсэн андгайн үг нь мөнхөд төгс болгогдсон Хүүг томилдог билээ.

Еврей 7