1. Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.
2. Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Энх тайвны хаан” авай.
3. Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.