Еврей 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг бодогтун.

2. Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь Томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.

3. Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистой хэмээн тооцогдсон юм.

4. Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн.

5. Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.

Еврей 3