Еврей 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.

2. Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.

3. Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.

4. Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.

5. Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Бурхан түүнийг дээш аваачсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ.

6. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.

7. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.

8. Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.

9. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан.

10. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн.

Еврей 11