Еврей 1:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.

4. Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм.

5. Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ“Чи бол Миний Хүү мөн.Би Чамайг өнөөдөр төрүүлсэн”гээд бас“Би Түүнд Эцэг нь болно.Тэр Надад Хүү минь болно”гэж айлдсан юм бэ?

6. Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ“Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн”гэж айлджээ.

7. Тэр тэнгэр элч нарын тухай“Тэр тэнгэр элч нараа салхи болгож,үйлчлэгчдээ галын дөл болгодог”гэдэг бол,

8. харин Хүүгийн тухай“Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед.Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.

9. Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн.Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээрТаныг баяр баясгалангийн тосоор тослов”гэжээ.

Еврей 1